Нэг. Ерөнхий мэдээлэл, Мэдээлэл цуглуулах
Sportmgl.com худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь sportmgl.com вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
- Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (овог нэр, утасны дугаар, мэйл хаяг, гэрийн хаяг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
- Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах
Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд бид Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт
- Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
- Техникийн засвар хийх
- Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ямар ч тохиолдолд дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд бусад зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг ашиглахгүй, задруулахгүй болно.