Бидний Тухай

Зөвхөн Оргинал Спорт Брэнд Бүтээгдэхүүн

Таны Хамгийн Дуртай Интернэт Дэлгүүр

Спортоор хичээллэгч хэн бүхэнд спортын хэрэгсэл, материал нь хамгийн чухал, нандин хайртай зүйл байдаг билээ. Таныг амжилтад хүрэхэд туслах мэргэжлийн спортын хэрэгсэл материал, тоног төхөөрөмжийг тань үйлдвэрлэгчээс нь чанарын баталгаатайгаар, хямд үнээр найдвартай шуурхай хүргэх нь бидний зорилго. 

Бидэнд нэг удаа итгэж захиалга хийснээр та оргинал чанар, мэргэжлийн тусламж, найдаж болох үйлчилгээг мэдрэх болно. 

Танилцуулга

Хасбаатарын Одбаяр

Сонголт Коммерс ХХК Үүсгэн байгуулагч
ОУ Спортын Менежмент
магистр

Үйл Ажиллагаа

Манай "Сонголт Коммерс" ХХК нь БНСУ-ын Бучеон дүүрэгт байрладаг ба ОУ худалдааны чиглэлээр EMS, Korea Post болон агаарын болон усан замын тээврийн компаниудтай хамтран ажиллаж АНУ, Швед, Герман, Япон, Солонгос зэрэг ширээний теннисний хэрэгсэл үйлдвэрлэгчээс оргинал бараа бүтээгдэхүүнийг Солонгос улсаар дамжуулан таны захиалгын дагуу хүргэдэг.
Бид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдээс шууд хүлээн авдаг тул та гадны спорт барааны дэлгүүрүүдээс илүү хямд үнээр худалдан авалт хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно.
Иймээс гадаад явсан хэн нэгэнд захиж авчруулдаг арга ард хоцорч оргинал чанар, шуурхай, хялбар үйлчилгээ, найдвартай байдал, хямд үнийг мэргэжлийн хамт олноос аваарай. Та гар утаснаасаа хялбархан захиалга хийгээд гэртээ, ажил дээрээ, орон нутагт хүлээн авах боломжтой.
Таны захиалгыг хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод 7-10 хоногт хүргэж байна.

Олон Улсын Тээвэр

Улс хоорондын болон дотоодын мэргэжлийн найдвартай ачаа тээвэр, хүргэлтийн компани

Шилдэг Чанар

Бид зөвхөн чанарын баталгаатай, оргиналь бараа бүтээгдэхүүнийг албан ёсны газраас авч нийлүүлдэг

Хамгийн Хямд

Дэлгүүрийн түрээс, худалдагчийн цалин зэрэг зардлын нэмэгдэлгүйгээр үйлдвэрлэгчээс шууд хүргэнэ

Танд Тусалъя

Тохирсон хэрэгслээ сонгоход тусламж хэрэгтэй бол эсвэл таны хүссэн бараа сайтад байхгүй бол бидэнд хандаарай

error: Content is protected !!