Хүргэлт

  1. Захиалсан барааг Улаанбаатар хот дотор 10-14 хоногт хэрэглэгчийн хаягаар хүргэнэ.
  2. Нэг удаагийн захиалгын үнийн дүн 250.000 төгрөг хүртэл бол Улаанбаатар хот дотор 4000 төгрөгөөр, 250,000 төгрөгөөс дээш бол үнэ төлбөргүй хүргэнэ.
  3. Хүргэлтийн хөлсийг хэрэглэгчийн захиалга дээр нэмж тооцох ба захиалгын төлбөртэй хамт шилжүүлнэ. Хэрэглэгч хүргэлтийн үйлчилгээ авах хүсэлгүй бол энэ талаар нийлүүлэгч талд мэдэгдэж “ирж авах” нөхцөлтэйгөөр хүргэлтийн хөлсгүй авч болно.
  4. Хүргэлтийн хязгаар: Зүүн: 5шар, Баруун: Офицер, урд: Зайсан, хойд: 32 тойрог
  5. Орон нутгийн хэрэглэгч бол:
    • Орон нутгийн хэрэглэгчийн захиалгыг тухайн орон нутаг руу явах унаанд хүргэж өгөх ба хүргэлтийн хөлсийг дээрх Улаанбаатар хот дотор хүргэлтийн үндсэн нөхцөлөөр мөрдөгдөнө.
    • Орон нутгийн тээвэрлэлт нь сайтын үйлчилгээ биш бөгөөд хэрэглэгчтэй зөвлөлдөж унаанд өгөх ба бараа хүлээлгэн өгсний дараа жолоочийн утасны дугаар, машины дугаарыг хэрэглэгчид мэдэгдэнэ.
    • Орон нутгийн унаанд хүргэж өгснөөр уг захиалга амжилттай хүргэгдсэн гэж үзэх ба цаашид орон нутгийн тээврийн зардал, гарч болох эрсдлийг (бараа гэмтэх, алга болох, дутах зэрэг) сайт хариуцахгүй болно.
  6. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  7. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
  8. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу тогтмол илгээнэ.
  9. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
  10. Онцгой бараа: Барааны төрөл, овор хэмжээ, Америк Европ зэрэг холын орнуудаас ирэх бараа хүргэлтийн хугацаа өөр байх боломжтой. Хүргэлтийн хугацаа өөр, онцгой шинж чанартай байх тохиолдолд захиалга хүлээн авах үед хэрэглэгчид мэдэгдэж захиалгыг баталгаажуулна.

error: Content is protected !!